NBA-ын улирлын тоглолтууд дуусч өнөөдөр шигшээ буюу хасагдах шатны тоглолтод оролцох сүүлийн хоёр баг тодорно. Эхний тоглолт Финикс Санс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багийг хүлээн авч тоглож 96-111 харьцаагаар Санс ялалт байгууллаа. Улмаар өрнөд бүсийн наймдугаар байраар гарч Оклахома Сити Тандер багтай шигшээ буюу хасагдах шатанд таарахаар боллоо.
Өнөөдрийн тоглолтод Желин Грин 36 оноо, 6 самбар, 4 дамжуулалт, 2 таслалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Дэвин Бүүкэр 20 оноо, 6 самбар, 8 дамжуулалт, Жордан Гүүдвин 10 оноог авсан байна. Эсрэг багаас Брэндон Поджемски 23 оноо, 10 самбар, Стифэн Көрри 17 оноо, сэлгээнээс Энтони Мелтон 16 оноог авсан байна.