МУГТ Т.Тулга бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, Монгол Улсын аваргад тав дахиа түрүүллээ

МУГТ Т.Тулга бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, Монгол Улсын аваргад тав дахиа түрүүллээ

Чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн 2026 оны УАШТ-ий 70 кг-ын жинд "Хүч" спорт хорооны бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга, МУГТ Т.Тулга бүх өрсөлдөгчөө цэвэр ялж, түүртэлгүй түрүүллээ. Тэрбээр Монгол Улсын аваргад тав дахиа өнгөлсөн нь энэ.

Мөнгөн медалийг "Байдрагийн хүчтэн" дэвжээний тамирчин П.Мөнх-Эрдэнэ хүртлээ.

Өнгөрсөн оны УАШТ-ий үзүүр бөх Б.Өсөхбаяр болон мөн УАШТ-ий мөнгөн медальтай С.Билгүүн нар хүрэл медалийн тавцанд гарсан.

Эрэгтэйчүүдийн 70 кг-ын дүн:

  1. Т.Тулга (Хүч)
  2. П.Мөнх-Эрдэнэ (Байдрагийн хүчтэн)
  3. Б.Өсөхбаяр (Аварга)
  4. С.Билгүүн (Хилчин)

Эрэгтэйчүүдийн 74 кг-ын дүн:

  1. З.Сумъяабазар (Хилчин)
  2. Э.Төгсжаргал (Дархан Хасу FOHOW)
  3. М.Толуй (Тэх мөнх)
  4. Ш.Дэлэг (Хилчин)

Эрэгтэйчүүдийн 79 кг-ын дүн:

  1. О.Сүлдхүү (Алдар)
  2. Б.Батбаяр (Сүлд)
  3. Б.Ган-Эрдэнэ (Сүлд)
  4. А.Сайнбилэг (Хантайшир)

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын дүн:

  1. Б.Бямбадорж (Сүлд)
  2. Н.Батбилгүүн (Алдар)
  3. Э.Бямбадорж (Байдрагийн хүчтэн)
  4. П.Билгүүндалай (Алдар)

Ням гарагт эрэгтэйчүүдийн 92, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 59, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ