Оклахома Сити Тандер хожиж, бүсийн аваргын төлөө тоглохоор боллоо

Оклахома Сити Тандер хожиж, бүсийн аваргын төлөө тоглохоор боллоо

NBA-ын хагас шигшээн тоглолт өнгөрсөн шөнө болж дууслаа. Өрнөд бүсийг тэргүүлсэн Оклахома Сити Тандер талбайдаа Денвер Наггетс багтай цувралын долоо дахь тоглолтыг хийлээ. Хожсон нь бүсийн аваргын төлөө тоглох тус тоглолтод Тандер эхний үед таван оноогоор хожигдож дуусгасан ч хоёрдугаар үед 19 оноог илүү авч сүүлийн хагаст онооны зөрүүг 32-т хүргэж тоглолт 93-125 харьцаагаар Тандерын ялалтаар өндөрлөсөн байна.

Улмаар 3-4 харьцаагаар Тандер өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөхөөр болж байгаа бөгөөд тэдний эсрэг Энтоно Эдвардсаар удирдуулсан Минносато Тимбэрволвис багтай тоглоно. Тус тоглолтод тавдугаар сарын 21-ний өглөө 08:30 цагт болно.

Өнөөдрийн тоглолтод Шай Гилжус Александр 35 оноо, 3 таслалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлн Уйлиамс 24 оноо, 5 самбар, 7 дамжуулалт, Чет Холмгрин 13 оноо, 11 самбар, сэлгээнээс Алекс Карусо 11 оноог авсан байна. Эсрэг багаас Никола Иокич 20 оноо, 9 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кристиан Браун 19 оноо, Жамал Муррэй 13 оноог авсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ