Ц.Цогтбаатар: Бүгдийг нь хожих зорилготой явсан, харамсалтай нь санасанаар болсонгүй

Ц.Цогтбаатар: Бүгдийг нь хожих зорилготой явсан, харамсалтай нь санасанаар болсонгүй

Жүдо бөхийн 60 кг-ын жинд дэлхийн томчуудыг айлгах бөх Монголоос гарч ирж байгаа нь Ц.Цогтбаатар. Өнгөрсөн жил жингийнхээ бүх шилдгүүдийг ялж, улсын аварга болсон залуу хүү Олимпийн наадамд зодоглосон. Гэвч Солонгосын Ким Вон Жинд харамсалтайгаар ялагдаж, тэмцээнээ дуусгасан билээ.

Тэгвэл Ц.Цогтбаатар энэ талаараа хэвлэлд ярьсан байна. Тэрбээр “Манай жинд 35 бөх орж, би “А” хэсэгт хуваарилагдаж барилдсан. Тэгшитгэлийн тойргийн барилдаанаа Гватемалын Ромас Жозетой хийж, тэвэрч шидээд цэвэр ялсан. Хоёрдугаар тойрогт Финландын Ж.Рэинваллтай барилдаж хожсон. Гуравдугаар тойргийн барилдаанаа дэлхийн чансаа тэргүүлэгч Солонгосын бөх Ким Вонжинтой хийсэн.

 Нэг торгуулиар хожигдож эхлээд хоёр минут үлдэхэд би юүко үнэлгээ авч, хожих боломжтой байсан ч  сүүлийн минутад мордож, урдуур нь өшиглөх гэж байгаад алдаа гаргаж вазари алдаж хожигдсон. Энэ жилийн бэлтгэл маш сайн хангагдсан учраас би уг нь бүгдийг нь хожих зорилготой явсан. Харамсалтай нь санаснаар болсонгүй” хэмээсэн байна.

Тэгвэл 60 кг-ын жингийн хоёр ах болох дэлхийн аварга Г.Болдбаатар, Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг орхиод явсан асуудал дээр “ Ийм өндөр хариуцлага хүлээлгэсэн нь бахархууштай санагдаж байсан. Хоёр ахыгаа өнгөрсөн оны улсын аваргаар ялсан байсан учраас үлдээгээд олимпод явсан.

Сая МУГТ Г.Болбаатар ахынхаа ярилцлагыг уншиж байхад “Саяны олимпод Цогтбаатар дүүгийнхээ бэлтгэлийг хангаж өгөөд сайн барилдаарай гээд захыг нь мушгиад сууж дэмжиж байсан” гэж ярьсныг нь уншихад  маш сайхан байсан. Миний хоёр ах олимпийн наадамд явалгүй үлдсэн ч бэлтгэл дээр надад олон зүйлийг зааж, алдааг минь засч өгч байсан. Энэ нь надад сэтгэл зүйн дарамт гэхээс илүү түшиг тулгуур болсон” хэмээн ярьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.