Б.Баасанхүү олимпын эрхийн оноо олгох тэмцээнд алтан медаль хүртлээ

Б.Баасанхүү олимпын эрхийн оноо олгох тэмцээнд алтан медаль хүртлээ

Жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-нд Тажикистан улсын Душанбе хотод болж байна. Тэмцээнд 65 орны 390 тамирчин өрсөлдөх бол манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглож байна.

Харин тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн шигшээ барилдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү Туркийн бөхийг нэмэлт цагт торгуулиар ялснаар алтан медаль хүртлээ. Түүний Их дуулгын анхны түрүү юм. Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан ба саяхан Ази тивийн дэвжээнээс алтан медаль хүртсэн билээ.

Тэрбээр D хэсгийн тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт Малта улсын бөх Катрина Эспоритог цэвэр, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын бөх Зонжинг Гуог цэвэр, хэсгийн аваргын төлөө Испаний бөх Катрина Костаг вазаригаар хожиж тэргүүлжээ. Улмаар мөнгөн медалийн төлөө Словен улсын Маруса Стангирыг ялсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ