Автобусны арын суудлын хэсэг шатаж байсныг унтраажээ

Автобусны арын суудлын хэсэг шатаж байсныг унтраажээ

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл 21:43 цагт иржээ.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсан.

Улмаар галын тархалтыг 21:48 цагт зогсоож, 22:03 цагт бүрэн унтраасан байна. Техникийн аюулгүй байдлаа хангаж зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ