Г.Наранцэцэг Антальягаас гурван жил дараалж медаль хүртлээ

Г.Наранцэцэг Антальягаас гурван жил дараалж медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Антальягийн их дуулга 93 орны 628 тамирчинтайгаар өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний таван жингийн барилдаан болсноос Монголын шигшээ багийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эмэгтэйчүүдийн -48 кг жинд Гватемалын Жакелин Солис, Нидерландын Амбер Гершес, Туркийн Мерв Азак нарыг ялж хагас шигшээд шалгарсан Г.Наранцэцэг Туркийн Сила Ерсинд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Улмаар хүрэл медалийн барилдаанд Бразилын Наташа Феррейраг ялж медалийн тавцанд зогсов. Улмаар энэ нь түүний Антальягаас хүртэж байгаа гурав дахь медаль бөгөөд 2022 онд алт, 2023 онд хүрэл, 2024 онд хүрэл медаль хүртэж байна.

Мөн өчигдөр эрэгтэй -60 кг жинд Бямбажавын Цогт-Очир 5-р байр, Энхтайваны Ариунболд 7-р байр эзлэв. Өнөөдөр эрэгтэй -73 кг жинд Л.Анхзаяа, -81 кг жинд Г.Болор-Очир, Э.Баянцагаан, эмэгтэй -63 кг жинд Б.Ганхайч, -70 кг жинд Б.Ням-Эрдэнэ нар барилдана.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ