Энтони Дэвис 36 оноог авч багаа хожилд хөтөлжээ

Энтони Дэвис 36 оноог авч багаа хожилд хөтөлжээ

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Индиана Пэйсэрс багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Энэ улиралд гурван удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолт улиралд дундах цомын төлөөх тоглолтын аваргын төлөө 109-123 харьцаагаар хожсон бөгөөд гурав дахь тоглолт нь энэ сарын 30-нд тоглоно. Өнөөдрийн тоглолтод эхний үед зургаан оноогоор Пэйсэрс тэргүүлсэн ч хоёр болон гуравдугаар үед тааруухан тоглож 17 оноо дутуу авчээ. Улмаар шийдвэрлэх үед оноог ойртуулах гэсэн Лейкэрс хариуг барьж байснаар тоглолт 145-150 харьцаагаар Лейкэрс хожлоо.

Улмаар Лейкэрс улирлыг 39 хожил, 32 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-рт эрэмбэлэгдэж байгаа бол Пэйсэрс 40 хожил, 32 хожигдолтой болж дорнод бүсийн 6-рт бичигдэж байна. Мөн Лейкэрс энэ улиралд ДиАнжело Расселын эзгүй үед анх удаагаа хожиж байгаа бөгөөд 150 оноог авч хожсон нь 1986-87 оны улирлаас хойших хамгийн өндөр оноо авсан тоглолт боллоо.

Тус тоглолтод ДиАнжело Рассел ханиадны улмаас тоглоогүй бөгөөд Энтони Дэвис 36 оноо, 16 самбар, 2 таслалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 26 оноо, 5 самбар, 10 дамжуулалт, Спинсер Динвиди 26 оноо, 5 дамжуулалт, 2 хаалт, Остин Риверс 25 оноо, 5 самбар, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Паскал Сиакам 36 оноог, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Майлс Турнер 20 оноо, 5 самбар, сэлгээнээс ТиЖи МакКоннел 17 оноо, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Орлэйн Паликанс 114-101 Детройт Пистонс
Филадельфи 76 121-107 Лос Анжелес Клипперс
Клевлэнд Кавалерс 84-121 Миами Хит
Оклахома Сити Тандер 93-118 Милоуки Багс
Голдэн Стэйт Уорриорс 110-114 Минносато Тембэрволвис
Индиана Пэйсэрс 145-150 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ