Аваргуудын лиг: Реал Мадрид шөвгийн наймд Манчестер Сити клубтэй таарлаа

Аваргуудын лиг: Реал Мадрид шөвгийн наймд Манчестер Сити клубтэй таарлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн найман баг тодорсон билээ. Шөвгийн найман баг тодорсон бөгөөд үүнээс Английг Арсенал, Манчестер Сити, Испанийн Реал Мадрид, Барселона, Атлетико Мадрид, Германы Байер Мюнхэн, Боруссия Дортмунд, Францын Парисын Сен-Жермен клубыг тодроод байсан билээ.

Тэгвэл өнгөрсөн орой шөвгийн найман багийн сугалаа болсон бөгөөд Испаний Реал Мадрид Английн Манчестер Сити багтай таарсан бол нөгөө хэсэгт нь Английн Арсенал Германы Байер Мюнхэн клубтэй таарсан байна. Эхний тоглолтоо дөрвөн баг дөрөвдүгээр сарын 11-ны шөнө хийнэ. Хариу тоглолт нь дөрөвдүгээр сарын 19-ны шөнө 03:00 цагт болно.

Харин Испаний Атлетико Мадрид Германы Боруссия Дортмунд клубтэй учраа таарсан байна. Францаас ганц клуб гарсан Парисын Сен-Жермен Испаний  Барселона клубтэй учраа таарсан байна. Дөрвөн багийн эхний тоглолт дөрөвдүгээр сарын 12-ны шөнө 03:00 цагт хийх бол хариу тоглолт нь дөрөвдүгээр сарын 18-ны шөнө 03:00 цагт болно.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ