Аваргуудын лиг: Реал Мадрид шөвгийн наймд шалгарлаа

Аваргуудын лиг: Реал Мадрид шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнө Испаний эзэн хааны клуб болох Реал Мадрид талбайдаа Германы Лейпциг клубтэй тоглолоо. Өмнөх тоглолтод Лейпцигийн талбайгаас Реал 1 гоолтой буцсан билээ. Шөнийн тоглолтод 1-1 харьцаагаар дуусан бөгөөд эхний гоолыг 65 минутад Реалийн тоглогч Винисиус Жуниор тоглолтын салхийг нээжээ. Үүнээс гурван минутын дараа буюу 68 минутад Вилли Орбан гоолдож тооны харьцаагаар тэнцүүлжээ. Гэвч үүнээс цааш гоол оролгүй цаг дуусаж нийлбэр дүнгээр 2-1 харьцаагаар Реал Мадрид аваргуудын лигийн шөвгийн наймд шалгараа.

Одоогоор шөвгийн наймд Испаний Реал Мадрид, Английн Манчестер Сити, Германы Байер Мюнхэн, Францын Парисын Сен-Жермэн клуб үлдээд байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ