Л.Сосорбарам Японы бөх Кокоро Фужихиротой барилдаж ялалт байгуулж Ташкентаас медаль хүртлээ

Л.Сосорбарам Японы бөх Кокоро Фужихиротой барилдаж ялалт байгуулж Ташкентаас медаль хүртлээ

Жүдо бөхийн цуврал тэмцээн болох "Ташкентийн Их дуулга-2024"-ын барилдаан өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 01-ээс 3-ны хооронд үргэлжилнэ. Эхний өдөр манай улсаас долоон бөх барилдаж хоёр баг медалийн төлөө барилдахаас эмэгтэй -48 кг жинд Б.Баасанхүү, эмэгтэй -52 кг жинд Л.Сосорбарам нар барилдана. Эмэгтэй -48 кг жинд Б.Баасанхүү Туркийн бөх Тугче Турбедертэй барилдаж ялагдаж тавдугаар байрт орсон бол Л.Сосорбарам  Японы бөх Кокоро Фужихиротой барилдаж торгуулиар ялалт байгуулж Ташкентаас медаль хүртлээ.

Эрэгтэй -60 кг жинд Э.Ариулболд  D хэсгийг тэргүүлж барилдсан бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Тайваны Чон Юу Линийг хоёр базаригаар ялсан ч гуравдугаар тойрогт Узбекстаны бөх Достон Рузаев цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин энэ хэсгийн нөгөө бөх Ө.Сумъяабазар эхний тойрогт Японы бөх Хаяато Кондод вазари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.

Эрэгтэй -66 кг жинд манайхаас бөх барилдаагүй бол эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг В хэсгийг тэргүүлж барилджээ. Эхний тойрогт хийлсэн бол дараагийн тойрогт Чилийн бөх Мэри Ди Чиваргас Лейтэй барилдаж вазари үнэлгээгээр ялсан бол гуравдугаар тойрогт Израйлын бөх Шира Ришонитэй барилдаж вазари үнэлээгээр ялагдаж тэмцээний өндөрлүүлжээ.

Харин энэ жингийн нөгөө бөх болох Б.Баасанхүү В хэсэгт орсон бөгөөд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Хятадын бөх Зонгин Гуотой барилдаж цэвэр, гуравдугаар тойрогт Энэтхэгийн бөх Свайтатай барилдаж цэвэр, хэсгийн аваргын төлөө Г.Наранцэцэгийн ялсан Израйлын бөх Шира Ришонитэй цэвэр ялж медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ. Мөнгөн медалийн төлөө IJF ийн нэрийн өмнөөс барилдаж байгаа Гилязова Сабинатай барилдаж цэвэр ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө барилдахаа болж түүний өрсөлдөгч нь Туркийн бөх Тугче Турбедертэй барилдаж ялагдсан байна.

Эмэгтэй -52 кг жинд Л.Сосорбарам эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт хэсгийг тэргүүлсэн Германы бөх Масча Баллхаусыг торгуулиар цэвэр ялсан бөгөөд гуравдугаар тойрогт Мексикийн бөх Паулина Мартинезыг цэвэр ялжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Киприйн бөх Софиа Асвестаг хоёр удаа вазари үнэлгээгээр ялсан бол медалийн төлөө Узбекстаны бөх Гулхайо Жураевад цэвэр ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө Японы бөх Кокоро Фужихиротой барилдаж торгуулиар ялалт байгуулжээ.

Эмэгтэй -57 кг жинд манайхаас бөх барилдаагүй байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ