Фоксгүй Сакермэнто Кингс баг өрнөд бүсийн тэргүүн багийг хожлоо

Фоксгүй Сакермэнто Кингс баг өрнөд бүсийн тэргүүн багийг хожлоо

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт өрнөд бүсийн хоёр багийн хооронд боллоо. Өрнөд бүсийг тэргүүлж байгаа Минносато Тембэрволвис талбайдаа плэйоффын эрхийн төлөө өрсөлдөж байгаа Сакермэнто Кингс багтай энэ улирлын гурав дахь буюу сүүлийн тоглолтоо хийлээ. Эхний хоёр тоглолтод хоёр баг бие биеэ хожоод байсан бөгөөд энэ удаагийн тоглолт хайнаа хагалах тоглолт байсан учраас хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж 115-115 харьцаагаар үндсэн цаг дуусчээ. Улмаар Малик Монк гайхалтай байж нэмэлт цагт найман оноог авч баг нь 124-120 харьцаагаар хожлоо. Кингс хожсоноор өрнөд бүсэд 34 хожил, 25 хожигдолтой болж 7-р байраа баталгаажуулсан бол Тембэрволвис 42 хожил, 18 хожигдолтой болсон ч өрнөд бүсийг тэргүүлэгч хэвээр үлджээ.

Тус тоглолтод ДиАарон Фокс тоглоогүй бөгөөд Димантос Собонис 21 оноо, 15 самбар, 8 дамжуулалт, 3 хаалтаар гарааны тоглогчдоо тэргүүлсэн бол сэлгээнээс тоглосон Малик Монк 39 оноог авчээ. Эсрэг багаас Жэйдэн МакДаниалс 26 оноог авч өөрийн нэг тоглолтод авсан онооны амжилтыг тогтоосон бол Карл Энтони Таунс 19 оноо, Энтони Эдвардс эхний хагаст тоглооод чөлөө авч явсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Клевлэнд Кавалерс 110-100 Детройт Пистонс
Шарлот Хорнетс 114-121 Филафельфи 76
Даллас Мавирекс 110-138 Бостон Селтикс
Голдэн Стэйт Уорриорс 120
-105 Торонто Репторс
Портлэнд Трэйл Блэйзэрс 122-92 Мемфис Гризлис
Сакермэнто Кингс 124-120 Минносато Тембэрволвис /нэмэлт цагт/
Индиана Пэйсэрс 102-129 Нью-Орлэйн Паликанс
Милоуки Багс 113
-97 Чикаго Буллс
Вашинтон Визардс 115-140 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ