Лос Анжелес Лейкэрс шийдвэрлэх үед 19 онооноос эргэн ирж хожил байгууллаа

Лос Анжелес Лейкэрс шийдвэрлэх үед 19 онооноос эргэн ирж хожил байгууллаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Лос Анжелес хотын дерби тоглолт өнөөдөр боллоо. Клипперс талбайдаа Лейкэрс хүлээн авсан бөгөөд энэ улирлын сүүлийн буюу дөрөв дэх учраа билээ. Өмнөх тоглолтуудад 2-1 харьцаагаар Лейкэрс илүүрхсэн байна. Харин өнөөдрийн тоглолтод Лейкэрс дөрөвдүгээр үе эхлэхэд 19 оноогоор хоцорч эхлүүлсэн бөгөөд тоглолтын эхнээс Леброн гайхалтай байж холын зайнаас таван удаа оруулж, дөрөвдүгээр үед 19 оноог авчээ. Улмаар баг нь тус үед 39 оноог авч 16 оноог алдснаар 116-112 харьцаагаар улирлын 32 дахь хожлоо Лейкэрс ялалт байгуулжээ. Харин Клипперс улирлыг 37 хожил, 20 хожигдолтой болж өрнөд бүсийн 4-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 34 оноо, 6 самбар, 8 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 20 оноо, 12 самбар, 2 таслалт, 3 хаалт, ДиАнжело Рассел 18 оноо, 6 дамжуулалт, Руй Хачимура 17 оноог авсан бол Кам Реддиш гэмтлээс эргэн ирж сэлгээнээс 5 оноо, 3 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Пол Жорж болон төвийн тоглогч Зубач нар тоглоогүй бөгөөд Кавай Леонард 26 оноо, 7 самбар, 6 дамжуулалт, Жеймс Харден 23 оноо, 9 дамжуулалт, Терэнс Мэйн 16 оноо, сэлгээнээс Норман Пауэл 14 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Орлэйн Паликанс 114-123 Индиана Пэйсэрс
Даллас Мавирекс 136
-125 Торонто Репторс
Мемфис Гриззлис 101-110 Минносато Тембэрволвис
Клевлэнд Кавалерс 123-132 Чикаго Буллс /2 нэмэлт цагт/
Сакермэнто Кингс 96-117 Денвер Наггетс
Лос Анжелес Лейкэрс 116
-112 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ