Үндэсний алтан цомын төлөөх барилдаанд Ховд аймгийн баг шигшээ наймд шалгарлаа

Үндэсний алтан цомын төлөөх барилдаанд Ховд аймгийн баг шигшээ наймд шалгарлаа

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу гуравдугаар тойргийн гурав дахь оройн барилдаанд Ховд аймгийн баг Баянхонгор аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Ховд аймгийн баг 21-4 -өөр илт давуу ялж шигшээ наймд шалгарлаа.

Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5/ улсын заан Б.Пүрэвсайхан /4/, улсын заан Б.Бат-Өлзий /3/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /5/, аймгийн арслан М.Баяржавхлан /4/ нийт 21 даваа авсан бол Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /2/, улсын начин Э.Батмагнай /0/, цэргийн арслан Г.Жамбалдорж /0/, аймгийн арслан Б.Бат-Орших эхний хоёр тойрогт гарч барилдаагүй тул гуравдугаар тойргоос түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Дүүрэнсаран /1/, аймгийн арслан Т.Баттогтох /1/ нийт 4 даваа авав. Ховд аймгийн баг сэлгээ авалгүй барилдсан бол Баянхонгор аймгийн баг эхний хоёр тойрогт нэг хүн дутуу барилдсан юм.

Ховд аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Алтангэрэл, Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат нар ажиллалаа.

Ялсан баг шагналын 5.000.000 төгрөгөө гардахын сацуу бөхчүүд давааны мөнгөө авцгаасан юм.

Өнөөдөр өдөр 15:45 цагаас Өвөрхангай-Говьсүмбэр аймгийн багууд учраа тааран барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ