Макс Струс талбайн голоос цаг дуусах мөчид оруулж, Далласыг буулгаж авлаа

Макс Струс талбайн голоос цаг дуусах мөчид оруулж, Далласыг буулгаж авлаа

NBA-ын талбайд 13 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн эхний тоглолт Клевлэнд Кавалерс талбайдаа Даллас Мавирекс багтай энэ улирлын сүүлийн тоглолт буюу хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод Кавалерс айлын талбайгаас хожил байгуулаад байсан бол энэ удаагийн тоглолтод Кавалерс эцсийн мөчид Макс Струсын талбайн нөгөө талаа шидэлтээ амжилттай болгож 119-112 харьцаагаар хожил байгуулжээ. Улмаар энэ улирлын 38 дахь хожлоо байгуулж дорнод бүсийн 2-рт эрэмбэлэгдэж байгаа бол Даллас 33 хожил, 25 хожигдолтой болж өрнөд бүсийн 8-р байр руу унасан байна.

Тус тоглолтод Донован Митчил 31 оноо, 7 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол хожлын шидэлт гүйцэтгэсэн Макс Струс 21 оноо, Жарет Аллен 19 оноо, 9 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Лука Дончич 45 оноо, 9 самбар, 14 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кари Ирвинг 30 оноо, ПиЖи Вашингтон 11 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Даллас Мавирекс 119-121 Клевлэнд Кавалерс
Брүүклин Нетс 81-108 Орлондо Межик
Голдэн Стэйт Уорриорс 123
-112 Вашингтон Визардс
Юта Жаз 97-124 Атланта Хокс
Филадельфи 76 99-117 Бостон Селтикс
Нью-Орлэйн Паликанс 115
-92 Нью-Иорк Никс
Сан Антонио Спөрс 105-114 Минносато Тембэрволвис
Детройт Пистонс 105
-95 Чикаго Буллс
Шарлот Хорнетс 85-123 Милоуки Багс
Хьюстон Рокетс 95-112 Оклахома Сити Тандер
Миами Хит 106
-96 Портлэнд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ