Аваргуудыг талбайд нь Сакермэнто Кингс баг буулгаж авлаа

Аваргуудыг талбайд нь Сакермэнто Кингс баг буулгаж авлаа

NBA-ын талбайд 13 тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт өнгөрсөн жилийн аваргууд болох Денвер Наггетс талбайдаа Сакермэнто Кингс багтай энэ улирлын гурав дахь тоглолтыг хийлээ. Өмнөх хоёр тоглолтод Кингс хожоод байсан бөгөөд энэ удаагийн тоглолтод Наггетс эхний үеэс тэргүүлж шийдвэрлэх үеийн хагас хүртэл тэргүүлж байсан ч төгсгөлийг тааруухан хийснээр 102-98 харьцаагаар ялагдал хүлээжээ. Улмаар энэ улиралд аваргууд Хаадуудад гурав дараалж ялагдаад байгаа бөгөөд энэ улирлын сүүлийн тоглолтоо энэ сарын 29-ны өдөр хийнэ. Улмаар Хаадууд улирлын 31 дэх хожлоо байгуулж өрнөд бүсийн 8-р байраа хадгалж үлдэж байгаа бөгөөд харин аваргууд 36 хожил, 19 хожигдолтой болж өрнөд бүсийн 4-р эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод ДиАарон Фокс 30 оноо, 8 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Харрисон Барнес 20 оноо, Димантос Сабонис 20 оноо, 13 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Аарон Гордон 25 оноо, 15 самбараас бөмбөг авч бааа тэргүүлсэн бол Майкл Портер Жуниор 19 оноо, Никола Иокич 26 оноо, 5 самбар, 8 дамжуулалт, Режжи Жейксон 12 оноо, 9 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол багийн гол оноо авагч болох Жамал Муррэй энэ тоглолтод тоглоогүй байна.

 Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Атланта Хокс 99-112 Шарлот Хорнетс
Нью-Иорк Никс 100-118 Орлондо Межик 
Миами Хит 109
-104 Филадельфи 76
Брүүклин Нетс 86-136 Бостон Селтикс
Чикаго Буллс 105-108 Клевдлэнд Кавалерс
Индиана Пэйсэрс 127
-125 Торонто Репторс
Хьюстон Рокетс 113-121 Мемфис Гриззлис
Вашингтон Визардс 126-133 Даллас Мавирекс 
Сан Антонио Спөрс 93-116 Даллас Мавирекс
Сакермэнто Кингс 120
-98 Денвер Наггетс
Детройт Пистонс 100-116 Финикс Санс
Лос Анжелес Лейкэрс 138
-122 Юта Жазз
Лос Анжелес Клипперс 130-125 Голдэн Стэйт Уорриорс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ