Юта Жазз багийн зургаа дараалсан хожлыг Тандер зогсоолоо

Юта Жазз багийн зургаа дараалсан хожлыг Тандер зогсоолоо

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт сүүлийн зургаан тоглолтод ялалт байгуулаад байсан Юта Жазз талбайдаа Оклахома Сити Тандер багтай тоглож эцсийн мөчид 134-129 харьцаагаар Тандер хожлоо. Улмаар 27 хожил, 13 хожигдолтой болж өрнөд бүсийн 2-рт эрэмбэлэгдэж байгаа бол Жазз 22 хожил, 20 хожигдолтой болж өрнөд бүсийн 9-р бичигдэж байна. 

Тус тоглолтод Шай Гилжус Александр 31 оноо, 6 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Уйллиамс 27 оноо, 8 дамжуулалт, 2 таслалт, 2 хаалт, Жош Гидди 20 оноо, 10 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Коллин Сектон 31 оноо, Лаури Марканин 26 оноо, 10 самбар, Жон Коллинс 21 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Вашингтон Визардс 109-113 Нью-Иорк Никс
Чикаго Буллс 116
-110 Торонто Репторс
Оклахома Сити Тандер 134-129 Юта Жазз
Мемфис Гриззлис 103-118 Минносато Тембэрволвис
Индиана Пэйсэрс 126-
121 Сакермэнто Кингс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ