Лос Анжелес Лейкэрс хоёр дараалсан ялалт байгууллаа

Лос Анжелес Лейкэрс хоёр дараалсан ялалт байгууллаа

NBA-ын талбайд 10 тоглолт болох байсан ч нэг тоглолт нь хойшлогдож 9 тоглолт боллоо. Өнөөдрийн сонирхолтой тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Даллас Мавирекс багтай энэ улирлын гурав дахь тоглолт буюу энэ улирлын сүүлийн тоглолтоо хийлээ. Өмнөх хоёр тоглолтод Лейкэрс эцсийн мөчид ялагдаж байсан бол энэ удаа тоглолтын эхнээс тэргүүллийг авч тоглосон бөгөөд шийдвэрлэх үеийн дунд хэсэгт ороход тоглолтын шийдсэн байсан бөгөөд 110-127 харьцаагаар Лейкэрс хожсон байна. Улмаар улирлын 21 дэх хожлоо байгуулж өрнөд бүсийн 10-рт эрэмбэлэгдэж байгаа бол Мавирекс 24 хожил, 18 хожигдолтой болж өрнөд бүсийн 7-р байр руу унасан байна.

Тус тоглолтод ДиАнжело Рассел гайхалтай байж 29 оноог авч багаа этргүүлсэн бол Энтони Дэвис 28 оноо, 12 самбар, 9 дамжуулалт, Леброн Жеймс 25 оноо, 8 самбар, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Лука Дончич 33 оноо, 13 самбар, 10 дамжуулалт, 2 хаалтыг гүйцэтгэсэн бол  Кари Ирвинг 12 оноо, энэ жилийн рүүки Дерик Ливели 16 оноо, 11 самбараас бөмбөг авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Минносато Тембэрволвис 124-117 Детройт Пистонс
Орлондо Межик 104-106 Атланта Хокс
Сан Антонио Спөрс 98-117 Бостон Селтикс
Милоуки Багс 95-135 Клевлэнд Кавалерс
Хьюстон Рокетс 94-109 Нью-Иорк Никс
Миами Хит 98-121 Торонто Репторс
Шарлот Хорнетс 112-132 Нью-Орлэйн Паликанс
Даллас Мавирекс 110-127 Лос Анжелес Лейкэрс
Брүүклин Нетс 103-105 Портлэнд Трэйл Блэйзэрс
Голдэн Стэйт Уорриорс - Юта Жазз /хойшилсон/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ