Лилард 6 оноо авч баг нь хожигдол хүлээлээ

Лилард 6 оноо авч баг нь хожигдол хүлээлээ

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Милоуки Багс талбайдаа Атланта Хокс багийг хүлээн авч тоглож 127-110 харьцаагаар Хокс хожжээ. Улмаар улирлын эхний ялалтаа байгуулсан бол Багс нэг хожил, нэг хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Трэй Янг 20 оноо, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Богдан Богданович 17 оноогоор тусалсан бөгөөд нийт найман тоглогч 10-аас дээш оноог авчээ. Харин эсрэг багаас Яннис Антетокумпо 26 оноо, 11 самбар, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Малик Бийсли 18 оноог авчээ. Энэ улиралд шинээр нэгдсэн Диман Лилард 29 минут тоглохдоо 6 оноог авчээ.

Бусад тоглолтын үр дүн

Денвер Наггетс 128-95 Оклахома Сити Тандер
Голдэн Стэйт Уорриорс 106-95 Хьюстон Рокетс
Атланта Хокс 127-110 Милоуки Багс
Портлэнд Трэйл Блэйзэрс 98-126 Филадельфи 76
Сан Антонио Спөрс 83-123 Лос Анжелес Клипперс
Лос Анжелес Лейкэрс 127-132 Сакермэнто Кингс /нэмэлт цагт/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ