Азийн наадам “Ханчжоу 2023” тэмцээний анхны алтан медалийг Б.Чинзориг авчирлаа

Азийн наадам “Ханчжоу 2023” тэмцээний анхны алтан медалийг Б.Чинзориг авчирлаа

"Ханжоу 2022" Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-д ДАШТ-ий мөнгө, "Жакарта 2018" Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг финалын тулаанд Хятадын Тайпэйгийн Лай Чү-Энийг 5-0 харьцаагаар ялснаар Монголын багийн анхны АЛТАН МЕДАЛИЙГ эх орондоо авчирлаа

Тэрбээр мөнгөн медалийн төлөөх тулаанаа Тайландын боксчин, өнгөрсөн оны тивийн аварга Бунжонг Синсириг 5-0 харьцаагаар хожсон бол медалийн төлөөх тулалдаанд Казакстаны Ертуган Зейнуллуновыг, 16/1-д Узбекстаны Руслан Абдуллаевыг, 32/1-д Тажикстаны Иманкулиев Хурсандыг тус тус ялсан билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ