Денвер Наггетс өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарч үлдлээ

Денвер Наггетс өрнөд бүсийн аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарч үлдлээ

NBA-ын талбайд плэй-оффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Финикс Санс талбайдаа Денвер Наггетс багтай цувралын зургаа дахь тоглолтыг хийж 125-100 харьцаагаар Наггетс ялалт байгууллаа. Улмаар цувралыг 4-2 харьцаагаар дуусгаж байгаа бөгөөд дараагийн шатанд Лос Анжелес Лейкерс болон Голдэн Стэйт Уорриорс багуудын эхэлж дөрвөн удаа хожсон багтай тоглоно.

Зургаа дахь тоглолтод Наггетсаас Никола Ёокич 32 оноо, 10 самбар, 12 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жамал Муррэй 26 оноо, 4 самбар, 4 дамжуулалт, 4 бөмбөг таслалт, КСП 21 оноог авчээ. Эсрэг багаас Камерон Пэйн 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 23 оноо, 5 самбар, 5 дамжуулалт, Дэвин Бүүкер 12 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Бостон Селтикс 95-86 Филадельфи 76 /3-3/

Денвер Наггетс 125-100 Финикс Санс /4-2/

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.