Нью-Иорк Никс цувралыг 3-1 харьцаагаар тэргүүлж байна

Нью-Иорк Никс цувралыг 3-1 харьцаагаар тэргүүлж байна

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Нью-Иорк Никс талбайдаа Клевлэнд Кавалерс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийж 93-102 харьцаагаар Никс хожлоо. Улмаар цувралыг 3-1 харьцаагаар Никс тэргүүлж байгаа бол цувралын тав дахь тоглолт дөрөвдүгээр сарын 27-ны өглөө 07:00 цагт болно.

Тус тоглолтод Жейлон Брансон 29 оноо, 6 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Баррет 26 оноо, Жош Харт 19 оноог авчээ. Эсрэг багаас Дариус Гарланд 23 оноо, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсн бол Жаррет Аллен Крис Лаверт нар 14 оноог тус тус авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Клевлэнд Кавалерс 93-102 Нью-Иорк Никс /1-3/
Сакермэнто Кингс 125-126 Голдэн Стэйт Уорриорс /2-2/
Бостон Селтикс 129-121 Атланта Хокс /3-1/
Денвер Наггетс Минносато Тимберволвс /3-0/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.