Б.Энх-Оргил ONE Championship холбооны анхны тулаандаа яллаа

Б.Энх-Оргил ONE Championship холбооны анхны тулаандаа яллаа

"Road to ONE: Mongolia" шоу тэмцээний ялагч Баатархүүгийн Энх-Оргил холимог тулааны Азийн хамгийн том холбоо болох ONE Championship-ын анхны тулаанаа өнгөрсөн шөнө хийлээ. Тэрээр Филиппиний Адонис Севилленог гурван үед илүүрхэж шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан байна.

ONE Championship холбооны албан ёсны реалити шоу болох "Road to ONE: Mongolia" шоу өнгөрсөн оны 11-р сард Монгол улсад анх удаа болсон. Тус шоунд Б.Энх-Оргил ялснаар ONE Championship холбоотой 100 мянган ам.долларын гэрээ хийх эрхтэй болсон билээ.

Ийнхүү эрхээ авсан тэрээр Тайландын нийслэл Бангкок хотод болсон "ONE Fight Night 9"-ийн үеэр олон улсын дэвжээнд анх удаа гарсан нь энэ юм.

Өдгөө 34 настай Б.Энх-Оргил холимог тулаанаар 7 ялж, 2 ялагдсан үзүүлэлттэй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.