Лос Анжелес Лейкэрс цувралын эхний тоглолтод ялалт байгууллаа

Лос Анжелес Лейкэрс цувралын эхний тоглолтод ялалт байгууллаа

NBA-ын плэйоффын эхний шатны цувралын эхний тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Мемфис Гриззлис талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглож 128-112 харьцаагаар Лейкэрс хожил байгууллаа. Тоглолтын сүүлийн гурван минут хүртэл энэ тэнцүүхэн өрсөлдсөн Гриззлис сүүлд 15 оноог дараалж алдснаар хожигдол хүлээжээ. Улмаар цувралын Лейкэрс тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын хоёр дахь тоглолт дөрөвдүгээр сарын 20-ны өглөө 07:30 цагт тоглоно.

Тус тоглолтод Япон тоглогч Руй Хачимура сэлгээнээс 29 оноогоор багаа тэргүүлсэн бол Остин Риверс 23 оноо, Энтони Дэвис 22 оноо, 12 самбар, 7 хаалт, Леброн Жеймс 21 оноо, 11 самбар,3 хаалт, ДиАнжело Рассел 19 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Мөн Лейкэрс багаас дөрвөн тоглогч 20-иос дээш оноог авсан 1988 оноос хойш /Межик Жонсон, Карим Абдул Жабар, Скот, Жеймс Уорти/ анхны тохиолдол болжээ.

Харин эсрэг багаас Жаран Жейксон Жуниор 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Десмонд Бэйн 22 оноо, Жо Морант 18 оноог авчээ. Жо Морант дөрөвдүгээр үеийн дунд довтлох үедээ гараа дарж унасанаар гэмтэж тоглолтыг төгсгөөгүй билээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Лос Анжелес Лейкэрс 128-112 Мефис Гриззлис /1-0/
Миами Хит 130-117 Милоуки Багс /1-0/
Лос Анжелес Клипперс 115-110 Финикс Санс /1-0/
Минносато Тимбервулвс 80-109 Денвер Наггетс /0-1/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.