Жимми Батлер 35 оноог авч цувралын эхний хожлоо байгууллаа

Жимми Батлер 35 оноог авч цувралын эхний хожлоо байгууллаа

NBA-ын плэйоффын эхний шатны цувралын эхний тоглолтууд болж байгаа билээ. Дорнод бүсийг тэргүүлсэн Милоуки Багс талбайдаа Миами Хит багтай цувралын эхний тоглолтоо хийж 130-117 харьцаагаар Хит хожлоо. Улмаар цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бөгөөд хоёр багийн дараагийн тоглолт дөрөвдүгээр сарын 20-ны 09:00 цагт тоглоно.

Тус тоглолтод Жимми Батлер 35 оноо, 11 самбар, 3 таслалтаар багаа тэргүүлсэн бол Бэм Адэбаёо 22 оноо, 9 самбар, 7 дамжуулалт, сэлгээнээс Кэвин Лов 18 оноог авчээ. Эсрэг багаас Крис Мидлетон 33 оноогоор багаа тэргүүлсэн бол Жри Холидэй 16 оноо, сэлгээнээс Бобби Портис 21 оноог авчээ. Тус багаас Яннис Антетокумпо 11 минут тоглоод гэмтлийн улмаас талбайг орхижээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Лос Анжелес Лейкэрс 128-112 Мефис Гриззлис /1-0/
Миами Хит 130-117 Милоуки Багс /1-0/
Лос Анжелес Клипперс 115-110 Финикс Санс /1-0/
Минносато Тимбервулвс 80-109 Денвер Наггетс /0-1/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.