Үндэсний Дээд лигийн аварга багаар Эрдэнэт Майнерс баг тодорлоо

Үндэсний Дээд лигийн аварга багаар Эрдэнэт Майнерс баг тодорлоо

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улирлын эрэгтэй аварга багаар Эрдэнэт Майнерс баг тодорлоо. Эрдэнэт Майнерс баг энэ жилийн плэйоффт нэг ч хожигдоогүй 12-0 амжилттай дуусгаж байна.

ТОГЛОЛТЫН БААТАР: Эрдэнэт Майнерс багаас гурван тоглогч 10-аас дээш оноо бүтгүүлсэн. МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улирлын финалын MVP Пендарвис Уиллиамс өнөөдөр 23 оноо, 8 самбар авлаа. Багийн ахлагч Т.Санчир цувралын дөрөв дэх тоглолтод 14 оноо авсан бол О.Энхбаатар 11 оноо, 5 самбар, 2 оновчтой дамжуулалт өгчээ.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Тоглолтын турш Эрдэнэт Майнерс баг онооны илүү явсан ч хоёр багийн тоглолтын дөрөвдүгээр үеийн сүүлийн мөч тун сонирхолтой болсон. Тоглолтын дөрөвдүгээр цаг сүүлийн нэг минут руу орж онооны харьцаа 81-82 байхад Г.Ган-Эрдэнийн алдаатай амжилттай гүйцэтгэсэн довтолгоо багтаа 4 онооны давуу байдлыг авчирж чадсан юм.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Өчигдрийн тоглолтод ялагдал амссан Тэнүүн Өлзий Металл баг багаараа ердөө 4 холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэж 30.8 хувьтай шидсэн. Харин Эрдэнэт Майнерс баг багаараа 9 холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.