Лейкэрс нэмэлт цагт Тимбервулвс багийг хожиж, өрнөд бүсийн 7-р байраар гарлаа

Лейкэрс нэмэлт цагт Тимбервулвс багийг хожиж, өрнөд бүсийн 7-р байраар гарлаа

NBA-ын талбайд өнөөдөр плэйоффт орох өрсөлдөөний хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Атланта Хокс баг Миами Хитийг /Энд дарж үзнэ үү/ талбайд нь хожиж бүсийнхээ 7-рт байраар гарлаа. Харин өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Минносато Тимбервулвс багтай тоглолоо. Тоглолтын эхлэлийн Миннесота Тимбервулвсийн залуус гайхалтай онооны зөрүүг 15 хүргээд байсан ч төгсгөлийг тааруухан хийж нэмэлт цагт 102-108 харьцаагаар Лейкэрс хожиж өрнөд бүсийн долдугаар байрыг эзэлж эхний шатанд 2-р байраар гарсан Мемфис Гриззлис багтай тоглохоор боллоо. Харин Тимбервулвс багийнхан Нью-Орлэйн Паликанс болон Оклахома Сити Тандер багуудын хожсонтой нь бүсийнхээ наймдугаар байрын тоглохоор боллоо.

Тус тоглолтод Леброн Жеймс 30 оноо, 10 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис 24 оноо, 15 самбар, 2 хаалт, сэлгээнээс Деннис Шройдер 21 оноог авчээ. Эсрэг багаас Рүди Гобер багийн шийтгэлийн улмаас тоглоогүй бөгөөд Карл Энтони Таунс 24 оноо, 11 самбар, 5 дамжуулалт, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Майк Конли 23 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.