Лос Анжелес Клипперс плэйоффт Финикс Санс багтай тоглохоор боллоо

Лос Анжелес Клипперс плэйоффт Финикс Санс багтай тоглохоор боллоо

NBA-ын улирлын сүүлийн тоглолт 30 багийн 15 тоглолт боллоо. Өрнөд бүсийг Денвер Наггетс тэргүүлсэн бол дорнод бүсийг Милоуки Багс баг тэргүүлжээ. Өнөөдрийн оргил тоглолт Финикс Санс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглолоо. Сансын хувьд өрнөд бүсийн дөрөвдүгээр байраар гарах нь баталгаатай болсон бөгөөд гарааны тоглогчдоо амрааж сэлгээний тоглогчдоо тоглуулж 119-114 харьцаагаар Клипперс хожил байгуулжээ. Улмаар тус багийн тавдугаар байр тодорхой болсон бөгөөд плэйоффт Финикс Санс багтай тоглохоор болжээ.

Тус тоглолтод Кавай Леонард 25 оноо, 15 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Рассэл Уэстбрүүк 25 оноо, 7 самбар, 9 дамжуулалт, сэлгээнээс Норман Пауэл 29 оноог авчээ. Эсрэг багаас Сабен Лий 25 оноо, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол сэлгээнэс Дариус Безли 16 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Атланта Хаукс 114-120 Бостон Селтикс
Филадельфи 76 134
-120 Брүүклин Нетс
Шарлот Хорнетс 106-95 Клевлэнд Кавалерс
Орлондо Межик 110-123 Миами Хит
Индиана Пэйсэрс 141
-136 Нью-Иорк Никс
Милоуки Багс 105-121 Торонто Репторс
Хьюстон Рокетс 114
-109 Вашингтон Визардс
Детройт Пистонс 81-103 Чикаго Буллс
Сан Антонио Спөрс 138
-117 Даллас Мавирекс
Нью-Орлэйн Паликанс 108-113 Минносато Тембэруолвс
Мемфис Гриззлис 100-115 Оклахома Сити Тандер
Сакермэнто Кингс 95-109 Денвер Наггетс
Юта Жазз 117-128 Лос Анжелес Лейкэрс 
Лос Анжелес Клипперс 119
-114 Финикс Санс
Голдэн Стэйт Уорриорс 157-101 Портленд Трэйл Блэйзэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.