Крис Пол 25 оноог авч багаа хожилд хөтөллөө

Крис Пол 25 оноог авч багаа хожилд хөтөллөө

NBA-ын талбайд таван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа Денвер Наггетс багтай тоглож эцсийн мөчид 115-119 харьцаагаар Санс хожлоо. Улмаар 45 дахь хожлоо байгуулж плэйоффоор дөрөвдүгээр байраар гарах эрхээ баталгаажуулсан бол гол тоглогчидоо амраасан Наггетс 52 хожил, 28 хожигдолтой болж өрнөд бүсийг тэргүүлэгч хэвээр байна.

Тус тоглолтод Кэвин Дурант 29 оноо, 7 самбар, 4 дамжуулалт, 1 хаалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Крис Пол 25 оноо, Девин Бүүкэр 15 оноо, 8 дамжуулалт, Ди Андрей Эйтон 16 оноог авчээ. Эсрэг багаас Бриус Браун 31 оноо, Режжи Жейксон 20 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Клевлэнд Кавалерс 118-94 Орлондо Межик
Миами Хит 129-101 Филадельфи 76
Портленд Трэйл Блэйзэрс 127-128 Сан Антонио Спөрс
Оклахома Сити Тандер 114
-98 Юта Жазз 
Денвер Наггетс 115-119 Финикс Санс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.