Тэнүүн Өлзий Металл дахин нэг онооны зөрүүгээр хожиж, цувралыг 2-0 болголоо

Тэнүүн Өлзий Металл дахин нэг онооны зөрүүгээр хожиж, цувралыг 2-0 болголоо

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын хагас шигшээ цувралын хоёр дахь тоглолт Тэнүүн Өлзий Металл баг Даймонд Стөүн, Д.Мөнхтүвшин нарыг эзгүйд Завхан Бродерс багийг 87-88 харьцаатай хожиж цувралыг 2-0 болголоо. Өмнөх тоглолт мөн адил нэг онооны зөрүүгээр буюу 84-83 харьцаагаар Металл хожоод байсан билээ.

Хоёр багийн цувралын 3 дахь тоглолт баасан гарагийн үдэш болно.

ТОГЛОЛТЫН БААТАР: Өчигдөр Тэнүүн Өлзий Металл багийн гарааны таван тоглогч бүгд 10-аас дээш оноо авчээ. Кристофер Блэйк 22 оноо авч багийнхаа бүх тоглогчийг оноогоор тэргүүлсэн байна. Мөн Т.Ууганбаяр 12 оноо, 13 самбар авч дабл дабл гүйцэтгэсэн юм.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Завхан Бродерс баг тоглолтын нэгдүгээр үеийг маш сайн эхлүүлж 9 онооны илүү дуусгасан билээ. Харин Тэнүүн Өлзий Металл баг хоёрдугаар үеийг онцгой эхлүүлж 11-0 run хийснээр онооны харьцааг 25-25 дээр тэнцүүлсэн. хоёр багийн онооны тэргүүлэл нийт 16 удаа өөрчлөгдөж, 10 удаа тэнцсэн нь тоглолтыг гайхалтай өрсөлдөөнтэй, үзүүштэй болсныг илтгэх буй.

Тоглолтын цаг дуусахад 43 секунд үлдэж онооны харьцаа 87-86 байхад Т.Ууганбаярын авсан оноо тоглолтын хувь заяаг шийдсэн.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Хожил авсан Тэнүүн Өлзий Металл багийн сэлгээ 27 оноо авсан бол хожигдол аммсан Завхан Бродерс багийн сэлгээ ердөө 8 оноо бүртгүүлжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.