Бродерс нэмэлт цагт Гарьдыг хожиж цувралд илүүрхлээ

Бродерс нэмэлт цагт Гарьдыг хожиж цувралд илүүрхлээ

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын эхний шатны цувралын зургаа дахь тоглолтууд боллоо.

Баасан гарагийн үдэш Үндэсний Дээд лигийн талбайд нэг тоглолт явагдлаа. Өчигдөр Завхан Бродерс баг М Гарьд багийг нэмэлт цагт 97-94 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарах эрхээ авлаа. Завхан Бродерс багийг хагас шигшээд Тэнүүн Өлзий Металл баг хүлээж байна.

ТОГЛОЛТЫН БААТАР: Завхан Бродерс багийн легионер тоглогч Фредерик Лиш 33 оноо авч багийнхаа бүх тоглогчдыг тэргүүлсэн бол М.Мөнхтүвшин 23 оноо, 4 самбар, 3 оновчтой дамжуулалт өгч онцгой тогложээ.

Багийн довтлогч Э.Дөлгөөн хамгаалалт, довтлогоонд жигд үнэхээр сайн байж 25 оноо, 12 самбар авч дабл дабл гүйцэтгэсэн байна. Түүний 12 самбарын 8 нь довтолгооны самбар байжээ.

HERO TO ZERO: Ялагдал амссан М Гарьд багийн ахлагч О.Эрдэнэцогт өнөөдөр 39 минутыг талбай дээр өнгөрүүлж 0/10 довтолж ердөө 1 оноо авчээ. Тэрбээр цувралын эхний таван тоглолтод 13.4 оноо, 4.8 самбар, 4.0 оновчтой дамжуулалт дунджилсан юм.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Тоглолтын эхний гурван үе М Гарьд баг онооны илүү явж байсан билээ. Гуравдугаар үеийн төгсгөлд бүр 17 онооны зөрүү үүсээд байсан.Дөрөвдүгээр үеийн эхлэл болон дунд үед Завхан Бродерс баг маш сайн тоглосныг дурьдах нь зүйтэй болов уу. Тоглолтын дөрөвдүгээр үеийн цаг сүүлийн 6 минут руу орж онооны харьцаа 65-77 байхад Д.Мөнхтүвшины дараалсан холын зайн шидэлтээс эхлэлтэй Завхан Бродес баг 12-0 run хийж 77-77 болгон тэнцүүлсэн юм.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Тоглолтын дөрөвдүгээр үе болон нэмэлт цагт нйитдээ М Гарьд 25 оноо авсан бол хожил авсан Завхан Бродерс баг 41 оноо авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.