Хасын Хүлэгүүд 4-2 харьцаагаар IHC Apes-ыг хожлоо

Хасын Хүлэгүүд 4-2 харьцаагаар IHC Apes-ыг хожлоо

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын эхний шатны цувралын зургаа дахь тоглолтууд боллоо.

Хасын Хүлэгүүд болон IHC Apes багуудын цувралын 6 дахь тоглолт UG Arena-д явагдлаа. Аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүд баг өнөөдөр хожил авснаар IHC Apes багийг цувралд 4-2 харьцаатай хожиж хагас шигшээ цувралд шалгарласан байна. Тэд хагас шигшээд Эрдэнэт Майнерс багтай учраа таарч тоглохоор боллоо.

ТОГЛОЛТЫН БААТАР: Хасын Хүлэгүүд багаас Стив Вүүтен 32 оноо, 15 самбар авч энэ плэйоффын хамгийн шилдэг тоглолтоо үзүүллээ. Түүнээс өөр 30+ оноо авсан тоглогч байхгүй.

Түүнд багийн хамтрагч Ц.Азбаяр 22 оноогоор тусалсан байна.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Тоглолтын хоёрдугаар үеийн цаг сүүлийн 6 минут руу орж онооны зөрүү 36-35 байхад Стив Вүүтены хоёр онооны араас дараалсан гурван холын зайн шидэлтийг амжилттай гүйцэтсэнээр Хасын Хүлэгүүд баг 11-0 run хийж 12 онооны давуу байдлыг авч чадсан билээ.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Ялагдал амссан IHC Apes багийн сэлгээ 30 оноо авсан бол хожил авсан Хасын Хүлэгүүд багийн сэлгээ 77 оноо авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.