Стифэн Көрри 50 оноог авсан ч баг нь Клипперсийг барсангүй

Стифэн Көрри 50 оноог авсан ч баг нь Клипперсийг барсангүй

NBA-ын талбайд өнөөдөр долоон тоглолт боллоо. Сүүлийн тоглолт Лос Анжелес Клипперс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай тоглож 126-134 харьцаагаар Клипперс хожлоо. Улмаар 37 хожил, 33 хожигдолтой болж өрнөд бүсийн тавд бичигдэж байгаа бол Уорриорс тэднээс нэг хожлын зөрүүгээр дор нь бичигдэж байна.

Тус тоглолтод Кавай Леонард 30 оноогоор багаа тэргүүлсэн бол Пол Жорж 24 оноо, 7 дамжуулалт, Ивацү Зубач 19 оноо, 16 самбар, Рассел Уэстбрүүк 15 оно, 9 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Стифэн Көрри 50 оноо, сэлгээнээсЖордан Пүүл 19 оноог авчээ.

Өнөөдрийн болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 118-109 Клевлэнд Кавалерс
Мемфис Гриззлис 119-138 Миами Хит
Сакермэнто Кингс 117
-114 Чикаго Буллз
Лос Анжелес Лейкэрс 110-114 Хьюстон Рокетс
Бостон Селтикс 104
-102 Минносато Тембэруолвс
Даллас Мавирекс 137-128 Сан Антонио Спөрс /нэмэлт цагт/
Голдэн Стэйт Уорриорс 126-134 Лос Анжелес Клипперс

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.