Милоуки Багс энэ улирлын плэйоффын эрхээ авсан анхны баг боллоо

Милоуки Багс энэ улирлын плэйоффын эрхээ авсан анхны баг боллоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Финикс Санс талбайдаа Милоуки Багс багтай энэ улирлын хоёр дахь тоглолтоо хийлээ. Эхний тоглолтод Багс талбайдаа хийж гурван оноогоор ялалт байгуулсан бол өнөөдрийн тоглолтод эхний гурван үед энэ тэнцүүхэн өрсөлдөж нэг онооны илүүгээр Багс тэргүүлж дуусгасан бол шийдвэрлэх үед 11 оноог илүү авч 116-104 харьцаагаар Багсын ялалтаар өндөрлөлөө.

Улмаар улирлын 50 дахь хожлоо байгуулж 2022-23 улирлын плэйоффын улирлын эрхээ авсан анхны баг болсон Санс 37 хожил, 32 хожигдолтойгоор өрнөд бүсийн дөрөвт бичигдэж байна.

Тус тоглолтод Яннис Антетокумпо 36 оноо, 11 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Брүүк Лопес 21 оноо, 10 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Дэвин Бүүкэр 30 оноогоор багаа тэггүүлсэн бол Ди Андрэй Эйтон 16 оноог авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Клевлэнд Кавалерс 120-104 Шарлот Хорнетс
Детройт Пистонс 97-117 Вашингтон Уйзардс
Денвер Наггетс 110-125 Торонто Репторс
Лос Анжелес Лейкэрс 123
-108 Нью-Орлэйн Паликанс
Брүүклин Нетс 107-121 Оклахома Сити Тандер
Орлондо Межик 114-132 Сан Антонио Спөрс
Милоуки Багс 116
-104 Финикс Санс
Нью-Иорк Никс 123-107 Портлэнд Трэйл Блэйзэрс

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.