Брүүклин Нетс баг Денвер Наггетсыг талбайд нь буулгаж авлаа

Брүүклин Нетс баг Денвер Наггетсыг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд өнөөдөр зургаан тоглолт боллоо. Эхний тоглолт Денвер Наггетс талбайдаа Брүүклин Нетс багтай тоглож 122-120 харьцаагаар Нетс ялалт байгууллаа. Улмаар Нетс хоёр дараалсан ялалт байгуулсан бөгөөд Наггетс харин гурав дараалсан ялагдал хүлээлээ.

Тус тоглолт Наггетс 46 хожил, 22 хожигдолтойгоор өрнөд бүсийг тэргүүлэгч хэвээр байгаа бол Нетс 39 хожил, 29 хожигдолтойгоор дорнод бүсийн тавд бичигдэж байна.

Тус тоглолтод Майкл Бриджс 25 оноогоор багаа тэргүүлсэн бол Ник Клакстон 20 оноо, Дарио Финни Смит, Спинсер Динвиди нар 15 оноог авчээ. Эсрэг багаас Никола Ёокич 35 оноо, 20 самбар, 11 дамжуулалтаар трипл дабл хийж, Майкл Портер ЖР 23 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Брүүклин Нетс 122-120 Денвер Наггетс
Клевлэнд Кавалерс 114-108 Шарлот Хорнетс
Вашингтон Уйзардс 93-112 Филадельфи 76
Портлэнд Трэйл Блэйзэрс 110-127 Нью-Орлэйн Паликанс
Оклахома Сити Тандер 102
-90 Сан Антонио Спөрс
Нью-Иорк Никс 112-108 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.