Никс хоёр удаа нэмэлт цаг сунгаж, Селтиксийг талбайд нь буулгаж авлаа

Никс хоёр удаа нэмэлт цаг сунгаж, Селтиксийг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Бостон Селтикс талбайдаа Нью-Иорк Никс багтай тоглож хоёр ч удаа цаг сунгаж тоглосон бөгөөд 131-129 харьцаагаар Никс хожлоо. Улмаар энэ улиралд дөрвөн удаа тоглосон бөгөөд гуравт Никс хожсон бол улирлын эхний тоглолтод Селтикс хожсон байна.

Тус тоглолтод Иммануэл Куйкли 38 оноо, 8 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жульс Рендл 31 оноо, 9 самбар, Ар Жи Баррэт 29 оноо, 11 самбараас бөмбөг авсан бөгөөд Жейлон Брансон тус тоглолтод тоглоогүй байна. Харин талбайн эздээс Жэйсон Тэйтум 40 оноо, 11 самбар, 6 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Жэйлон Браун 29 оноо, 8 самбар, Ол Хорвард 20 оноо, 14самбараас бөмбөг авчээ. 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Финикс Санс 130-126 Даллас Мавирекс
Индиана Пэйсэрс 125-122 Чикаго Буллз
Голдэн Стэйт Уорриорс 105-113 Лос Анжелес Лэйкэрс
Шарлот Хорнетс 86-102 Брүүклин Нетс
Портлэнд Трэйл Блэйзэрс 122
-119 Орлондо Межик
Сан Антонио Спөрс 110-142 Хьюстон Рокетс
Юта Жазз 119-129 Оклахома Сити Тандер
Нью Иорк Никс 131
-129 Бостон Селтикс /2 нэмэлт цаг/
Милоуки Багс 117-111 Вашингтон Уйзардс
Мемфис Гриззлис 129-135 Лос Анжелес Клипперс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.