Монгол Улсын начин Ж.Оргилболдод 2 өрөө байр бэлэглэлээ

Монгол Улсын начин Ж.Оргилболдод 2 өрөө байр бэлэглэлээ

1990 оны самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, Монгол Улсын гурван удаагийн аварга, ОУХМ, улсын начин Ж.Оргилболдын нэрэмжит насанд хүрэгчдийн УАШТ Булган аймгийн Биеийн тамир, спортын газар зохион байгуулагдлаа.  

Энэ үеэр Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан” -гийн зүгээс Ж.Оргилболдод амьдрах нөхцлийг сайжруулж, Монгол бөх самбо бөхийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хоёр өрөө байр бэлэглэлээ. Тэрбээр Булган аймагтаа ээжийнхээ хамт амьдардаг юм.

Энэ үеэр Ж.Оргилболд “Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тамгын газрын хамт олон, бүх зохион байгуулагч нартаа маш их баярлалаа. Бөхийн спортоор хичээллэсэн хувь нэмрийг минь өндрөөр үнэлсэнд талархаж байна. Надад маш их үүрэг хариуцлага ирлээ. Хүүхэд залуучуудыг их спортоор хичээллэхэд чадах хэмжээгээр тусална” гээд өөрийн нэрэмжит Самбо бөхийн 33 дахь удаагийн тэмцээнд оролцогч тамирчдад амжилт хүслээ.

Одоогоос 33 жилийн өмнө буюу 1990 онд Булган аймаг насанд хүрэгчдийн самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.