Б.Баасанхүү Улсын хошой аварга болов

Б.Баасанхүү Улсын хошой аварга болов

Жүдо бөхийн 2023 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 63 кг-ын жингийн барилдаанууд болж байна. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн 48 кг-ын жинд таамаг ёсоор ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар финалд шалгарсан. Тэд өмнөх хоёр жилийн улсын аваргад шигшээ шалгарч хоорондын барилдааны харьцаа 1:1 болоод байв.

Хайнаа хагалах энэхүү дуэльд таван насаар дүү ОУХМ Б.Баасанхүү хоёр вазаригаар сөхрүүлснээр улсын хошой (2022, 2023 он) аварга боллоо.

48 кг-ын медальтнууд:

Алтан медаль: Бавуудоржийн Баасанхүү (Сүлд)

Мөнгөн медаль: Ганбаатарын Наранцэцэг (Алдар)

Хүрэл медаль: Отгонбаярын Хүслэн (Мэжик төв)

Хүрэл медаль: Ганболдын Бүрнээбаяр (Боржин төв)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.