Испани бутниргэлээ

Испани бутниргэлээ

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө Е хэсгийн тоглолтууд болж байгаа бөгөөд тус хэсэгт Япон, Коста Рика, Герман, Испаний багууд орсон юм.

Испани болон Коста Рика багуудын тоглолт болж Испаний шигшээ 7-0 харьцаагаар бутниргэлээ. Тус тоглолтын салхийг 11 минутад Ольмо нээсэн бол 21 минутад Асенсио гоолдож оноог холдуулсан бол 31 болон 54 минутад Ферран Торрес дубл хийжээ. Улмаар 74 минутад Гави, 90 минутад Солер, 90+2 минутад Мората гоолджээ. 

Тус хэсгийг Испани тэргүүлж байгаа Коста Рика сүллийг мушгиж байна.  

Коста Рика дараагийн учраа арваннэгдүгээр сарын 27-ны ням гарагт 18:00 цагаас Японы улсын шигшээ багтай тоглох бол Испаний шигшээ арваннэгдүгээр сарын 28-ны шөнийн 03:00 цагт Германы шигшээ багтай тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.