Герман машинуудыг Японы шигшээ буулгаж авлаа

Герман машинуудыг Японы шигшээ буулгаж авлаа

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр Е хэсгийн тоглолтууд болж байгаа бөгөөд тус тоглолтод Япон, Коста Рика, Герман, Испаний багууд орсон юм.

Дөнгөж сая Япон болон Германы багийн хэсгийн эхний тоглолт болж дууслаа. Тус тоглолт 2-1 харьцаагаар Япончуудын ялалтаар өндөрлөсөн бөгөөд тоглолтын салхийг Германчуудаас Илкай Гюндоган 33 минутад торгуулийн цохилтоос оруулж тэргүүлийг авчээ.

Гэвч хоёрдугаар үед Япончууд солилцоогоор довтлогч нараа гаргаж ирсэн 75 минутад Рицү Доан тэнцээний гоолыг 83 минутад Такүма Асано нар дараалан гоолдож, багтаа ялалт авчирлаа.

Улмаар тус хэсгийг гурван оноотойгоор япон тэргүүлж эхэллээ.

Японы дараагийн учраа арваннэгдүгээр сарын 27-ны ням гарагт 18:00 цагаас Коста Рика улсын шигшээ багтай тоглох бол Германы шигшээ арваннэгдүгээр сарын 28-ны шөнийн 03:00 цагт Испаний шигшээ багтай тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.