Л.Энхрийлэн Улаанбаатар их дуулгад түрүүллээ

Л.Энхрийлэн Улаанбаатар их дуулгад түрүүллээ

"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тэмцээнд 30 орны 260 тамирчин оролцохоос ОХУ-ын тамирчид Олон улсын жүдо бөхийн холбооны далбаан дор барилдах юм. Харин Украины шигшээ баг ирээгүй аж. 

Эхний өдөр эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг, эрэгтэй -60 кг, -66 кг жингийн барилдаанууд болно.

Эмэгтэй -57 кг жинд В хэсгийг Л.Энхрийлэн тэргүүлсэн бол эхний тойрогт Их Британы бөх Леле Найрнтай барилдаж цэвэр, дараагийн тойрогт Чехийн бөх Зеро Земиноваг цэвэр, мөнгөн медалийн төлөө Чехийн бөх Зеро Земиноваг торгуулиар хожжээ. Улмаар алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Дариа Курбонмамадоватай барилдаж цэвэр ялснаар алтан медаль хүртлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.