Өнөөдөр сагсчид хэсгийн тоглолтуудаа хийнэ

 Өнөөдөр сагсчид хэсгийн тоглолтуудаа хийнэ

Монголын эрэгтэй болон эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа билээ.

2022 оны зургадугаар сарын 22-нд манай багууд эхний тоглолтуудаа хийсэн манай эрэгтэй шигшээ эхний тоглолтодоо Тайваны багтай хийж 22-15 харьцаагаар хожиж эхний хожлоо байгуулсан бол хоёр дахь тоглолтоо Латвийн шигшээ багтай хийж 15-21 харьцаагаар хожигджээ.

Улмаар хэсэгтээ 1 хожил, 1 хожигдолтой болж В хэсэгтээ гуравт бичигдэж байна. Тэдний дараагийн тоглолтоо өнөөдөр шөнө тоглох бөгөөд 23:05 цагт Германы шигшээ багтай, 00:25 цагт Чилийн багтай тоглоно.

Харин эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо эзэн орны буюу Бельгийн шигшээ 8:12 харьцаагаар, Польшийн багт 7:22 харьцаагаар хожигджээ. Улмаар С хэсэгтээ хоёр хожигдолтойгоор хэсгийн сүүлийг мушгиж байна.

Тэдний дараагийн тоглолтоо өнөөдөр шөнө буюу 01:00 цагт Доминоканы шигшээ багтай, 04:10 цагт Египтийн шигшээ багуудтай тус тус тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.