Даллас Мавирекс хожиж, цувралыг 3-1 болгож ойртууллаа

Даллас Мавирекс хожиж, цувралыг 3-1 болгож ойртууллаа

NBA-ын өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр боллоо. Хожигдох эрхгүй Даллас Мавирекс баг талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багийг хүлээн авч тоглож 109-119 харьцаагаар хожиж, цувралыг 3-1 болгож ойртууллаа. Тэд эхний хагаст 15 оноогоор тэргүүлсэн бол гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж 29-д хүргээд байсан юм. Харин шийдвэрлэх үед эргэн ирж онооны зөрүүг найм болгож ойртуулсан чадсан байна.

Тус тоглолтод Лука Дончич 20 оноо, 14 самбар, 9 дамжуулалт, 2 таслалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Дони Финнэй Смит 12 оноо, Рейжи Буллок 18 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Стифэн Көрри 20 оноо, 5 самбар, 8 дамжуулалт, сэлгээнээс Жонатон Куминга 17 оноог авчээ. Хоёр багийн цувралыг тав дахь тоглолт Уорриорсын талбайд нөгөөдөр буюу тавдугаар сарын 27-ны өглөө болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.