Голдэн Стэйт Уорриорс баг цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж байна

Голдэн Стэйт Уорриорс баг цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж байна

NBA-ын өрнөд бүсийн аваргын төлөөх цувралын эхний тоглолт өнөөдөр боллоо. Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Даллас Мавирекс багтай тоглолоо. Тоглолтын эхнээс Уорриорс тэргүүлж эхэлсэн бөгөөд дөрвөн үеийн турш тэргүүллээ алдалгүй явсаар 87-112 харьцаагаар хожлоо. Улмаар цувралыг 0-1 харьцаагаар тэргүүлж эхэллээ. 

Цувралын хоёр дахь тоглолт Уорриорсын талбайд тавдугаар сарын 21-ны өглөө болно.

Тус тоглолтод Стифэн Көрри 21 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Эндрью Уйггинс 19 оноо, сэлгээнээс Жордан Пүүл 19 оноог авчээ. Эсрэг багаас Лука Дончич 20 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Динвидди 17 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.