Ираны паралимпийн тамирчин ослоор амиа алджээ

Ираны паралимпийн тамирчин ослоор амиа алджээ

Хаалтын үйл ажиллагаа нь зохион байгуулагдсанаас хойш хэдхэн хонож буй паралимпийн наадмын дугуйн уралдаанд оролцож байсан ираны тамирчин осолдож, амиа алджээ. Осол энэ сарын 17-нд болсон бөгөөд эрэгтэй дугуйн уралдааны C4-5 төрөлд оролцож байсан 48 настай Бахман Голбарнезхад тэмцээн ид дундаа өрнөж байх үед осолдсон байна.

Олон улсын паралимпийн хороо энэ талаар “Харамсалтай нь тэрбээр хорвоог орхисон. Анхны тусламж үзүүлж, тамирчдын  эмнэлэгт хүргэх замд түүний зүрх зогссон. Улмаар түргэний тэргээр ойролцоох эмнэлэгт очсон хүргэсэн хэдий ч, аль хэдийнэ хожимдсон байсан” гэж мэдэгджээ.  

Зүүн хөлгүй Бахман Голбарнезхад 2002 оноос хойш тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн байх бөгөөд 2012 оны Лондонгийн паралимпад ч оролцож байсан аж.  Энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан тамирчдын хотхонд Ираны төрийн далбааг хагас бөхийлгөжээ. Мөн хаалтын үйл ажиллагааны үеэр тамирчны дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураасан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.