“Алавес” клубын хожигдоогүй цуврал үргэлжилж байна

“Алавес” клубын хожигдоогүй цуврал үргэлжилж байна

Испанийн Ла лигийн дөрөвдүгээр тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Алавес” клуб талбайдаа “Департиво”-г хүлээж авч, 0:0-ээр тэнцлээ. Ингэснээр 6 оноотой болж, 9 дүгээр байрт бичигдэж байна.

Хамгийн гол нь доод лигээс гарч ирсэн энэ баг Ла лигийн эхний дөрвөн тойрогт хожигдоогүй явж байна. Нэгдүгээр тойрогт “Атлетико” клубын талбайд 1:1-ээр тэнцэж шуугиулсан бол дараа нь талбайдаа “Спортинг Хихон”-тай хуурай тэнцсэн. Улмаар гуравдугаар тойрогт “Барселона”-г талбайд нь 1:2-оор хожиж, ямархуу энтэй гэдгээ харуулсан юм.

Тэгвэл дөрөвдүгээр тойрогт дахин тэнцэж, хожигдоогүй хэвээр үлдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.