Голдэн Стэйт Уорриорс баг цувралын эхний тоглолтод Мемфис Гриззлисийг талбайд нь хожлоо

Голдэн Стэйт Уорриорс баг цувралын эхний тоглолтод Мемфис Гриззлисийг талбайд нь хожлоо

NBA-ын талбайд плэйоффын хоёрдугаар шатны хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Мемфис Гриззлис талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай цувралын эхний тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний Гриззлис зургаан оноогоор тэргүүлж байсан ч гуравдугаар үед долоон оноог дутуу авснаар нэг оноогоор хожигдож дуусгасан юм. Шийдвэрлэх үеийн төгсгөлд Клэй Томпсон холын шидэлтээ амжилттай болгосноор 117-116 харьцаагаар Уорриорс хожлоо.

Улмаар цувралыг 1-0 харьцаагаар Уорриорс тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралыг хоёр дахь тоглолт Селтикс талбайдаа тавдугаар сарын 4-ний өглөө болно. 

Тус тоглолтод Жордан Пүүл сэлгээнээс 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Стифэн Көрри 24 оноо, Андрью Уйггинс 17 оноо, 8 самбар, Клэй Томпсон 15 оноог авчээ. Эсрэг багаас Жа Морант 34 оноо, 9 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жран Жейксон ЖР 33 оноо, 10 удаа самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Милоуки Багс 101-89 Бостон Селтикс (Багс цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж байгаа)

Голдэн Стэйт Уорриорс 117-116 Мемфис Гриззлис (Уорриорс цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж байгаа)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.