Монголын паралимпын тамирчид өнөөдөр уралдана

Монголын паралимпын тамирчид өнөөдөр уралдана

Өвлийн арвангуравдугаар Паралимпын наадам Хятадын Бээжин хотод үргэлжилж байна. Наадмын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр болох ба 25 тамирчин уралдана.

Манай улсаас Ц.Дашдорж 10:45 цагт, Б.Ганболд 10:46 цагт тус тус гараанаас гарна. Тамирчид 1.2 км зайг богино хугацаанд туулахын тулд өрсөлдөх болно.

Б.Ганболд гүйлтийн цанын 20 км зайн уралдаанд 12-р байр эзэлсэн бол Ц.Дашдорж тус төрөлд өрсөлдсөн ч уралдаанаа дуусгаж чадаагүй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.