Сар шинийн баярын эхний өдрийн барилдаанд улсын 24 цолтон өвдөг шороодлоо

Сар шинийн баярын эхний өдрийн барилдаанд улсын 24 цолтон өвдөг шороодлоо

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан барс жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өнөөдөр (2022.01.31) болж байна. Эхний өдрийн барилдаанд улсын 24 цолтон өвдөг шороодлоо. 

Нэгийн даваанд улсын харцага Н.Батзаяа, Ж.Амартүвшин, улсын начин Ж.Чулуунбат, Ш.Шинэбаяр, Г.Баасандорж, Б.Ганхуяг, Б.Дэлгэрсайхан, Т.Дүгэрдорж тэргүүтэй улсын цолтнууд өвдөг шороодлоо.

Харин хоёрын даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Ш.Мөнгөнбаатар, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Суманчулуун, Л.Гантулга, Ч.Баянмөнх, Б.Сангисүрэн, Э.Даш, Б.Баатарцол, Ц.Чимэддорж, Г.Ганжад, Х.Цогтгэрэл тэргүүтэй улсын цолтнууд уналаа. Маргааш бөхийн барилдаан 14.00 цагаас эхэлнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.