"PUBG Mobile Global Championship 2021"-д Монгол Улсыг төлөөлөн "Stalwart Esport" баг оролцож байна

“PUBG Mobile”-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2021"-д Монгол Улсыг төлөөлөн "Stalwart Esport" баг оролцож байна. Тэмцээний финалын тоглолт өнөөдөр Монголын цагаар 21.00 цагаас эхлэх бөгөөд дэлхийн шилдэг 16 баг 3.5 сая ам.долларын төлөө өрсөлдөх юм.

Тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж өдөрт зургаан тоглолт хийнэ. Тэргүүлсэн баг 1.5 сая ам.доллар гардах бол тэмцээний хоёрдугаар байр эзэлсэн нь 600 мянган ам.доллар, гуравдугаар байрт шалгарсан нь 300 мянган ам.доллар гардана.

Энэ жил хоёр дахь удаа зохиогдож буй “PUBG Mobile”-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны буюу өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл “Zeus Esports” баг гуравдугаар байр эзэлж байсан. Тэмцээнийг “PUBG MOBILE Esports” болон “Caster Tuvshuun Official” хэмээх “Youtube” сувгуудаар монгол тайлбартайгаар үзэх боломжтой.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.